2022-2023 оны хичээлийн жилийн эрдмийн баяр боллоо 

Судалгааны анхны их сургууль болох Монгол Улсын Эрдмийн их сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн доктор, магистр, дээд боловсролтой хүмүүст зориулсан бакалаврын төгсөлтийн эрдмийн баяр 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тохиов.    

Нийгэм хүмүүнлэгийн тэргүүлэх чиглэл – бизнесийн удирдлага, төрийн захиргааны менежмент, нягтлан бодох бүртгэл, эрх зүй, боловсролын удирдлага, боловсрол судлал, олон улсын харилцаа, соёл судлал, урлаг судлал, хэлшинжлэл, сэтгүүл зүй зэрэг чиглэлээр 90 гаруй магистр, 9 доктор, бакалаврын оройн сургалтыг 22 Монгол улсын болон гадаадын иргэн төгсөж эрдмийн зэргийн диплом, энгэрийн тэмдгээ гардан авсан юм.    

Төгсөлтийн баярын үйл ажиллагаанд МУЭИС-ийн  Удирдах зөвлөл, эрдмийн зөвлөлийн гишүүд эрдэмтэн багш нар оролцож, төгсөгчдөд баяр хүргэж диплом гардууллаа.  

Нийт төгсөгчдөдөө баяр хүргэж цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.  

en_US