Хүндэт доктор Канто Масатоши МУЭИС-д зочиллоо

МУЭИС-ийн Хүндэт доктор Япон Улсын иргэн Канто Масатоши сургуулийн удирдлагуудтай уулзав. Тэрээр томоохон бизнесмен хүн тул цаашид судалгааны их сургуулиудтай хамтран ажиллах, дээд боловсролыг бизнесийн байгууллагуудтай холбох , боломжийн талаар ярилцав. Ноён  Канто Масатоши  нь 120 жилийн түүхтэй, японы соёлын өв болох Рашаан сувиллын газрыг сэргээн засаж шинэчлэн цогцолбор байгуулж байгаа ба Монголоос  ажиллах хүчин авах ажлыг эхлүүлж байгаа билээ.

en_US