Бүс нутгийн олон улсын боловсролын асуудлыг хэлэлцэв.

2021 оны 9 сарын 23- 29 –ны хооронд Хятад- АСЕАН – ны хамтын ажиллагааны долоо хоногийн ажын хүрээнд ШХАБ – ын олон улсын солилцоо, хуулийн хамтын ажиллагааны Хятадын үндэсний институт, Шанхайн Цагдаагийн академиас “ Rule of Law in International Education Policy for the Future” олон улсын хурлыг зохион байгууллаа.

Энэхүү хурлын зорилго нь олон улсын боловсролын бодлого, хууль эрх зүйн салбарт гадаадын болон үндэсний судлаачдын хүчийг нэгтгэх, боловсролыг хуулиар засаглах орчин үеийн хөгжил, ирээдүйн чиг хандлагад анхаарал хандуулах, евроазийн бүс нутгийн боловсролын эрх зүйн орчинг шинэчлэх, улсын бодлого болон төр засгийн чадамжийг сайжруулахад оюуны нөөцийг төвлөрүүлэхэд чиглэгдсэн байна.

Олон улсын хуралд Хятад, АСЕАН- ны орнуудаас гадна Белорусь, Герман, Казахстан, Мехико, Монгол, Орос, Шейцарь, Украйны Боловсролын болон гадаад харилцааны яамны сайд , их дээд сургуулийн захирлууд,эрдэмтэн судлаачид, дипломатууд оролцож, илтгэл сонсон санал солилцов.

Тус хуралд хятадын боловсролын яамны Хятадын Боловсролын яамны бодлого, зохицуулалтын газрын дарга асан, Боловсролын хөгжлийн стратегийн Хятадын нийгэмлэгийн гүйцэтгэх ёрөнхийлөгч Сун Шиобин, тус яамны Үндэсний боловсролын зөвлөлдөх хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Зан Ли, Шанхай хотын захиргааны зөвлөх Гуан Баоин, Шанхайгийн улс төрийн шинжлэх ухаан ба хуулийн их сургуулийн “ Нэг бүс нэг зам” судалгааны хүрээлэнгийн захирал Ван Вэй, Шанхайгийн хамтын ажиллагааны байгууллагын олон улсын солилцоо ба хуулийн хамтын ажиллагааны Хятадын үндэсний хүрээлэнгийн судлаач Ван Юфэн, Монгол Улсын Эрдмийн Их сургуулийн захирал Ч.Зэгиймаа, проф.Ц.Агиймаа, мөн тус сургуулийн гадаад харилцааны зөвлөх ,” Нэг бус нэг зам” олон улсын судалгааны хүрээлэнгийн захирал Лю Яасонг зэрэг 8 хүн илтгэл хэлэлцүүлсэн. МУЭИС – ийн илтгэлд Монгол улсын УИХ –аар хэлэлцэх боловсролын багц хууль, ялангуяа Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн явцын талаар танилцууллаа.

Хуралд оролцогчид хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн ирээдүй, амьдралын чанарыг хангахад боловсрол хамгийн тэргүүнд зэрэгт байх болохыг онцлон тэмдэглэж, глобалчлагдаж байгаа өнөө үед бүс нутгийн аливаа асуудлыг гагцхүү хамтран ажиллах замаар шийдвэрлэх боломжтой тул цаашид олон улсын боловсролын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн ажиллахаар тохиролцов.

en_US