“Казахстан-Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа

2026 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Эрдмийн Их Сургууль болон Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алмас Сейтакынов-той хамтран “Казахстан-Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгээр Монгол, Казахстан хоёр улсын найрсаг харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх арга замыг танилцуулж, хоёр улсын эдийн засгийн харилцаанд нээлттэй шинэ боломжийн талаар мэдээлэв.

Тус арга хэмжээнд МУЭИС-ийн удирдлага, багш, судлаач, суралцагчдаас гадна бизнесийн байгууллагын төлөөлөл оролцож, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааны боломжуудын талаар мэдээлэл авч, санал бодлоо солилцсон юм.

Энэхүү арга хэмжээ нь их сургууль, дипломат төлөөлөгчийн газар, бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын худалдаа, эдийн засгийн харилцааны талаарх мэдлэг, мэдээллийг түгээх, цаашдын түншлэл, хамтын ажиллагааны шинэ боломжийг нээхэд ихээхэн ач холбогдолтой.