Монгол, Киргизийних сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр цахим уулзалт хийлээ

2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр МУЭИС-ийн төлөөлөгчид И.Арабаевын нэрэмжит Киргизийн Улсын Их Сургуулийн Гадаад харилцаа хариуцсан дэд захирал Айчурок Мирзалимбекова-тай цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар хоёр сургуулийн хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлж, хамтын ажиллагааны гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэв. 

Энэхүү уулзалт нь 2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Айбек Бейшеевич Молдогазиев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Эрдмийн Их Сургуульд зочилсон уулзалтын үргэлжлэл, бодит үр дүн боллоо.