МУЭИС-ийн доктор П.Ганхуяг Япон Улсын төрийн дээд одон хүртлээ

2026 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Япон Улсын Засгийн газраас 2026 оны намрын гадаадын иргэдэд олгох төрийн одонгийн шагналтнуудыг зарлалаа.

Энэ удаа Монгол Улсаас МУЭИС-ийн доктор Пантийн Ганхуяг Япон Улсын төрийн нэр хүндтэй одонгоор шагнагдав.Доктор П.Ганхуяг нь Монгол, Япон хоёр улсын боловсрол, эрдэм шинжилгээ, соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр орны харилцан ойлголцол, найрсаг харилцааг бэхжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрээ үнэлүүлэн энэхүү хүндтэй шагналын эзэн болсон юм.Түүний олон жилийн идэвх зүтгэл, Монгол, Япон хоёр улсын боловсрол, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж энэхүү эрхэм хүндэт шагналыг хүртээжээ.МУЭИС-ийн хамт олон доктор П.Ганхуягт чин сэтгэлийн халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгаа, бүтээлч ажилд нь өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.