МУЭИС Монгол дахь Европын Холбооны Төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзлаа

2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн төлөөлөгчид Европын Холбооны Монгол Улс дахь төлөөлөлтэй уулзаж, хоёр байгууллагын үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.


Уулзалтын үеэр талууд боловсрол, судалгаа шинжилгээ, олон улсын хамтын ажиллагаа, хүний эрх, ардчилсан засаглал, иргэний оролцоог дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийн талаар харилцан мэдээлэл солилцож, оюутан, багш, судлаачдыг олон улсын хөтөлбөр, арга хэмжээнд хамруулах, хүний эрхийн боловсрол, судалгааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.
Уулзалтын төгсгөлд талууд харилцаа холбоогоо бэхжүүлж, хамтын ажиллагааны дараагийн алхмуудыг тодорхойлох зорилгоор Европын Холбооны Төлөөлөгчийн газрын төлөөлөгчид Монгол Улсын Эрдмийн Их Сургуульд зочлон, сургуулийн үйл ажиллагаа болон хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдтэй танилцахаар тохиролцов.