МУЭИС нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаад, дотоодын нэр хүнд бүхий 60 гаруй эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудтай олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд Европын их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулан нягт хамтран ажиллаж байна.
2022 оны 04 сарын 09-ний өдөр Польш улсын Варшавын Эдийн засаг, хүмүүнлэгийн ухааны их сургуулийн төлөөлөл МУЭИС -д зочиллоо. Уулзалтын үеэр тус сургуулийн гадаад харилцаа эрхэлсэн дэд зхирал, Ph.D., Dr Hab. профессор Llanos Antczak, гадаад харилцааны ажилтан Ahd Bahar болон МУЭИС-ийн эрдэмтэн, профессорууд нийгэм хүмүүнлэгийн чиглэлээр орчин үеийн салбар дундын судалгааг хөгжүүлэх хүрээнд олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
МОНГОЛ УЛСЫН ЭРДМИЙН ИX СУРГУУЛЬ