Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Атул Малхаri Готсурве (Atul Malhari Gotsurve) МУЭИС-ийн захирал, доктор (Sc.D), профессор Ч.Зэгиймаа, тус сургуулийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны дарга болон бусад төлөөлөгч нарыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Эрхэмсэг ноён Атул Малхари Готсурве Монгол Улсын Эрдмийн Их Сургуулийн (Graduate University of Mongolia) үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Ч. Зэгиймаа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд Энэтхэг судлалын төв байгуулах болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцов.
2026 оны 11-р сарын 3-ны өдөр

