蒙古国研究大学

|

GRADUATE UNIVERSITY OF MONGOLIA

МУЭИС ОЮУТНЫ БАЙР

Тав тухтай, аюулгүй, суралцаж, амьдрах орчин

БАЙРНЫ ТУХАЙ

БАЙРНЫ СОНГОЛТ

Оюутнуудад зориулсан хоёр байрны сонголт

БАЙРШИЛ

Хотын төвтэй ойр, суралцах орчинд тохиромжтой байршил

ОРЧИН

Оюутнуудын тав тухтай амьдрах нөхцөлд зориулсан орчин

ҮЙЛЧИЛГЭЭ

Амьдрах орчинд шаардлагатай үндсэн үйлчилгээ, тохижилт

МУЭИС БАЙРУУД

dormitory1-2

МУЭИС-ИЙН II БАЙР

Хотын төвтэй ойр байрлалтай, оюутнуудын тав тухтай амьдрах болон суралцах орчин.

dormitory2-1

МУЭИС-ИЙН III БАЙР

Хотын төвтэй ойр байрлалтай, оюутнуудын тав тухтай амьдрах болон суралцах орчин.

БАЙРШИЛ

ОРОХ / ГАРАХ ЯВЦ

Байранд орох болон гарах үйл явцыг алхам бүрээр хараарай.

БАЙРАНД ОРОХ

Алхам 1 - Бүртгүүлэх хүсэлт гаргах

Тус сургуульд гадаадын иргэн  магистр, докторын хөтөлбөрт элсэн орсны дараа байранд орох хүсэлтийг байрны захиргаанд гаргана.

МУЭИС-ийн II байр, 105 тоот 

Алхам 2 - Баталгаажуулах

Байрны захиргаа, оршин суугчийн оюутны үнэмлэх, бичиг баримтыг үндэслэн  хүсэлтийн дагуу байр болон өрөөний  төрөл сонгуулна. Үүнд:

  • 1 хүний өрөө
  • 2 хүний өрөө
  • 3 хүний өрөө
  • 4 хүний өрөө
Алхам 3 - Төлбөр төлөх

Өрөө хуваарилагдсаны дараа суралцагч байрны төлбөр болон барьцаа төлбөрийг санхүүд тушаана.

Дансны шилжүүлэг, карт, WeChat, бэлнээр гэсэн төлбөрийн хэлбэрүүдээр тооцоо хийж болно.

Алхам 4 - Байранд орох
  • Байрны төлбөр болон барьцаа төлж баталгаажсан шинэ оршин суугч байрны менежртэй гэрээ байгуулж, үнэмлэх, нэвтрэх карт/ түлхүүрийг хүлээн авна.
  • Байрны багш оршин суугчид байрны орчин, үйлчилгээ болон дотоод журамыг танилцуулна.
  • Байрны аж ахуйн нярав шинэ оршин суугчид өрөөний эд хогшил, цагаан хэрэглэлийг хүлээлгэн өгч акт үйлдэнэ.
  • Ажлын өдөр 8:00 – 17:00 цагийн хооронд байранд бүртгүүлэх болон нүүж орно.

БАЙРНААС ГАРАХ

Алхам 1 - Хүсэлт гаргах

Оршин суугч байрнаас гарах хүсэлтээ урьдчилан 2-3 хоногийн өмнө байрны зархиргаанд мэдэгдэж, өрөөг шалгуулах хугацааг товлоно.

МУЭИС-ийн II байр, 105 тоот 

Алхам 2 - Өрөө шалгуулах

Оршин суугч нь байрны дотоод журмын дагуу анх өрөөг хүлээн авсан нөхцөлтэй адил түвшинд өрөөг хүлээлгэн өгөхөөр бэлдэнэ. Үүнд:

  • Өрөөг бүхэлд нь сайтар цэвэрлэнэ;
  • Хог хаягдлыг гаргана;
  • Байрны тавилгыг хөдөлгөсөн бол анхны байрлалд нь оруулна;
  • Эд хогшлын бүрэн бүтэн байдлыг хангана;

Өрөөг хүлээлгэн өгөхөөр товлосон өдөр байрны нярав болон үйлчилгээний ажилтанд өрөөг шалгуулж хүлээлгэн өгнө.

Алхам 3 - Тооцоо хийх

Байрны нярав оршин суугчийн өрөөний эд хогшлын бүрэн бүтэн байдлыг анх ороход үйлдсэн акттай тулгаж баталгаажуулна. Хэрэв эд хогшлыг дутаасан эсвэл засварлах, сэргээх боломжгүйгээр эвдэлж гэмтээсэн бол нөхөн төлүүлэх тухай барьцааны өргөдөлд тусгуулна.

Байрны менежер барьцаа буцаах өргөдөлд барьцааг бүрэн эсэвэл суутгалтай буцаан олгох саналыг тусгаж өргөдлийг баталгаажуулна. 

Алхам 4 - Барьцаа буцаан авах

Барьцаа төлбөр буцаан авах өргөдлийн маягт дээр өөрийн нэр, дансны мэдээллийг бүрэн бөглөж байрны менежерээр баталгаажуулан санхүүгийн албанд хүлээлгэн өгнө.

Санхүүгийн алба өргөдлийг хянаад 1-3 өдрийн дотор барьцаа төлбөрийг буцаана.   

邮箱: info@gradedu.mn
(+976) 7600-2010, 7600-3010

校址:蒙古国乌兰巴托市苏和巴
托广场20/6 研究馆